Зүрхний өвчин

  • Сарьслаг монгол хунчрын хатааж хэрчсэн үндэс - жин 100 г

    Сарьслаг монгол хунчрын хатааж хэрчсэн үндэс – жин 100 г

     18,500 / 100 г

    Сарьслаг монгол хунчрын хатааж хэрчсэн үндэс – жин 100 г

     18,500 / 100 г

    Гарал үүсэл: Монгол

    Хүргэлт: үнэгүй

    Хэрэглэх заавар:

    Эрүүл амьдрах зорилгоор хоногт 10 г буюу 1.5 амны халбагаар хэрэглэнэ. Нэг хүний 10 хоногийн хэрэглээ.

    Эмчилгээний тун хоногийн 20 г. Нэг хүний 5 хоногийн эмчилгээ.

     

    Үйлчлэлүүд:

    Сарьслаг монгол хунчир буурцагтан овгийн Astragalus membranaceus зүйлийн цэцэгт ургамал. Энэ ургамлын хатаасан үндсийг 30-аас дээш минут зөөлөн буцалган хандалж цай болгон ууна. Дахин хэрэглэж болно. Үлдсэн хатуу хэсгийг хаядаг. Хоногт 60 г хүртэл хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй. Эмчилгээний хамгийн бага хугацаа 14 хоног.

    Үрэвсэл бууруулан бие махбодийг өвчин эмгэг болон элдэв дарамтаас хамгаалах хөгшрөлтийн эсрэг үйлчлэлтэй. Архаг ядаргааг багасгадаг. Бие, сэтгэцийн ачаалал даах чадварыг сайжруулдаг.

    Төлжилт дарангуйлагдсан цус багадалтын үед цусны эсийн тоог өсгөж, үхэл бууруулдаг.

    Хоёрдугаар хэв шинжийн буюу таргалалтаас үүдсэн чихрийн шижинтэй хүмүүст цусны чихрийн хэмжээг бууруулдаг. Чихэр бууруулдаг дааврын мэдрэг чанарыг нэмэгдүүлдэг.

    Хавдрын эмчилгээг дэмжихээс гадна ядрах, хоолны дуршил багасахыг засдаг. Бөөлжих, дотор муухайрахыг намдаана. Хавдрын эс өөрөө үхэхийг нэмэгдүүлдэг. Хавдрын, тэр дундаа арьс, цус, давсагны хавдрын, эсрэг үйлчлэлтэй. Ходоодны хавдрын эсийг устгадаг.

    Цусны өөх тосыг бууруулж, исэлдэлтийн эсрэг үйлчлэл нь зүрх судасны эмгэгээс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй. Цусны судас өргөсгөж даралт бууруулдаг. Зүрхнээс шахах цусны хэмжээг нэмэгдүүлдэг. Зүрхний булчингийн үрэвсэл болон зүрх судасны дутагдлын шинж тэмдгүүдийг багасгадаг.

    Элэгний үрэвслийн эсрэг үйлчлэлтэй. Элэг сорвижин хатуурахаас сэргийлдэг. Элэгний эмгэгийн үеийн хэвлий усжих, ходоод гэдэснээс цус алдахыг бууруулдаг. Элэгний үрэвсэл үүсгэгч янгийн эсрэг үйлчлэлтэй.

    Жин бууруулж, хэвлийн тойргийг багасгадаг.

    Бөөрний цусан хангамжийг нэмэгдүүлдэг. Шээсний шинжилгээний эмгэг өөрчлөлтийг, тухайлбал уурагаар шээхийг, бууруулдаг. Бөөрний дутагдлын үед, мөн шээсээр уураг алдаж байгаа хүмүүсийн бөөрийг халдвараас хамгаалдаг. Шээс хөөж, хаван буулгадаг. Чихрийн шижингээр бөөр гэмтэх үед тустай.

    Уушгины дархлааг нэмэгдүүлэн амьсгалын үйл ажиллагааг дэмждэг тул гуурсан хоолойн багтраад тустай. Хамрын ханиад үүсгэгч янгийн эсрэг үйлчлэлтэй.

    Харшлын шалтгаантай хамрын салстын үрэвслээс үүдсэн хамар битүүрэх, нус гоожих, нүд улайх, загатнах, найтаалгахыг намдаана.

    Цусны цагаан эс үүсэхийг нэмэгдүүлдэг. Эмгэг төрүүлэгч нян ба ян устгахад оролцдог. Дархлал дэмжих үйлчлэлтэй.

    Анхааруулга:

    Дархлаа дэмждэг тул дархлалын тогтолцооны хямралаас үүдэлтэй чонон хөрвөс, үений хэрэх үрэвсэл зэрэг өвчнүүд, мөн дархлал дарангуйлах эмчилгээний үед хэрэглэхгүй.

    Байгаа

    Хэтэвчинд 2%-ийн урамшуулал

    Түргэн харах
  • Цагаан шиваантигийн хатаасан цэцэг - жин 45 г

    Цагаан шиваантигийн хатаасан цэцэг – жин 45 г

     18,500 / 45 г

    Цагаан шиваантигийн хатаасан цэцэг – жин 45 г

     18,500 / 45 г

    Гарал үүсэл: Герман

    Хүргэлт: үнэгүй

    Хэрэглэх заавар:

    Эрүүл амьдрах зорилгоор хоногт 1 г буюу 3-5 ширхэг хатаасан цэцгийг 90-95 хэмийн аяга халуун усанд хандлаад ууна. Нэг хүний 45 хоногийн хэрэглээ.

    Эмчилгээний тун хоногийн 3 г. Нэг хүний 15 хоногийн эмчилгээ.

     

    Үйлчлэлүүд:

    Шиваантиг нь голгэсэртэн овгийн Chrysanthemum morifolium олон наст ургамал юм. Энэ ургамлын цэцгийг хатааж, халуун усанд хандлан цай болгож, хоногт 5 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 49 хоног.

    • Үрэвслийн эсрэг үйлдэл нь архаг хууч өвчнөөс сэргийлэх, хоолойн өвдөлтийг намдаах, халуун буулгаж биеийг хөргөх, нүд улайж хуурайшихыг намдаана.
    • Исэлдэлтийн эсрэг үйлчлэл нь нүдний харааг сайжруулдаг.
    • Хоргүйжүүлэх үйлчлэлтэй тул шарталтыг бууруулж, элэг хамгаалдаг.
    • Амин дэм, эрдсээр баялаг тул ясны сийрэгжилт бууруулж, үүсэхээс сэргийлдэг.
    • Хоолны дараа таргалахгүй байлгана.
    • Чихрийн шижингээс сэргийлнэ.
    • Тайвшруулах, нойрсуулах үйлдэл нь цусны даралт буулгаж, зүрх өвдөхийг намдаана.
    • Дархлал дэмжих, халдварын эсрэг үйлчлэлтэй тул арьсны эмгэгт тустай.
    • Толгойн өвдөлтийг намдаана.

    Анхааруулга:

    Энэ овгийн бусад ургамалд харшилтай бол хэрэглэхийг хориглоно.

    Байгаа

    Хэтэвчинд 2%-ийн урамшуулал

    Түргэн харах
  • Чонон хармагийн хатаасан жимс - жин 120 г

    Чонон хармагийн хатаасан жимс – жин 120 г

     20,400 / 120 г

    Чонон хармагийн хатаасан жимс – жин 120 г

     20,400 / 120 г

    Гарал үүсэл: Монгол

    Хүргэлт: үнэгүй

    Хэрэглэх заавар:

    Эрүүл амьдрах зорилгоор хоногт 2 г буюу 1 цайны халбага хатаасан жимсийг 50-70 хэмийн халуун усанд дэвтээн цай болгож, бас шууд идэж хэрэглэнэ. Нэг хүний 60 хоногийн хэрэглээ.

    Эмчилгээний тун хоногийн 6 г. Нэг хүний 20 хоногийн эмчилгээ.

     

    Үйлчлэлүүд:

    Чонон хармаг чэсэнцэрийн овгийн Lycium ruthenicum зүйлийн цэцэгт ургамал. Энэ ургамлын жимсийг хатааж, халуун усанд хандлан цай болгож уухаас гадна дэвтээсэн жимсийг хоногт 6 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 14 хоног.

    • Шүвтэн хүчлийн солилцоог нэмэгдүүлж, насжилттай холбоотой өөрчлөлтүүдийг сааруулан хөгшрөлтийн эсрэг үйлчилдэг.
    • Эмгэг ургалтыг саатуулж, өөрчлөгдсөн эсүүдийн үхлийг нэмэгдүүлснээр хавдрын эсрэг үйлдэлтэй.
    • Элэгний өөхний дуслын хэмжээг багасгах, эдийн гэмтлийг саатуулах, цусанд элэгнээс чөлөөлөгдсөн исгэгүүдийг бууруулах замаар элэг хамгаалдаг.
    • Мэдрэлийн эсийн үхлийг бууруулах, гэмтлийн өөрчлөлтийг засварлах, ой тогтоолтыг нэмэгдүүлэх байдлаар мэдрэл хамгаалдаг.
    • Зүрхний үрэвсэлтэй эд эс болон үхжилтэй ширхэгийн хэмжээг бууруулан зүрх хамгаалдаг.
    • Дэлүү ба сэрээ булчирхайн эсийн үхлийг бууруулах, тэр дотроо дархлалын эсүүд устахаас сэргийлэх замаар цацрагаас хамгаалдаг.
    • Эсийн ба шингэний дархлал хариуцсан эсүүдийн ялгаран хөгжихийг дэмжих, гадны биетийг залгих болон хайлуулах үйл явцыг нэмэгдүүлэх, үрэвслийн эсрэг зохицуулах уурагуудын түвшинг өсгөн дархлал дэмжихээс гадна үрэвслийн эсрэг үйлчлэлтэй.
    • Өөх тосны исэлдэлтийг бууруулах, нүүрс усны хэмжээг нэмэгдүүлэх замаар ядаргаа тайлдаг.
    • Нойр булчирхайн өөх тос задладаг исгэгийг хориглон таргалалтын эсрэг, шижингийн эсрэг үйлчлэл үзүүлнэ.
    • А хэлбэрийн томуугийн янгийн эсрэг үйлдэл нь халдварлагдсан эсүүдийн амьдрах чадварыг нэмэгдүүлж илэрдэг.
    • Нарны хэт ягаан туяаны исэлдүүлэх үйлчлэлийг бууруулснаар арьсны нөсөөжилтийг багасган арьс цайруулдаг.

    Анхааруулга:

    Энэ овгийн бусад ургамалд харшилтай бол, мөн умайн булчин агшаах тул жирэмсэн үед хэрэглэхийг хориглоно.

    Байгаа

    Хэтэвчинд 2%-ийн урамшуулал

    Түргэн харах