Сарьслаг монгол хунчрын хатааж хэрчсэн үндэс – жин 100 г

 18,500 / 100 г

Гарал үүсэл: Монгол

Хүргэлт: үнэгүй

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор хоногт 10 г буюу 1.5 амны халбагаар хэрэглэнэ. Нэг хүний 10 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн 20 г. Нэг хүний 5 хоногийн эмчилгээ.

 

Үйлчлэлүүд:

Сарьслаг монгол хунчир буурцагтан овгийн Astragalus membranaceus зүйлийн цэцэгт ургамал. Энэ ургамлын хатаасан үндсийг 30-аас дээш минут зөөлөн буцалган хандалж цай болгон ууна. Дахин хэрэглэж болно. Үлдсэн хатуу хэсгийг хаядаг. Хоногт 60 г хүртэл хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй. Эмчилгээний хамгийн бага хугацаа 14 хоног.

Үрэвсэл бууруулан бие махбодийг өвчин эмгэг болон элдэв дарамтаас хамгаалах хөгшрөлтийн эсрэг үйлчлэлтэй. Архаг ядаргааг багасгадаг. Бие, сэтгэцийн ачаалал даах чадварыг сайжруулдаг.

Төлжилт дарангуйлагдсан цус багадалтын үед цусны эсийн тоог өсгөж, үхэл бууруулдаг.

Хоёрдугаар хэв шинжийн буюу таргалалтаас үүдсэн чихрийн шижинтэй хүмүүст цусны чихрийн хэмжээг бууруулдаг. Чихэр бууруулдаг дааврын мэдрэг чанарыг нэмэгдүүлдэг.

Хавдрын эмчилгээг дэмжихээс гадна ядрах, хоолны дуршил багасахыг засдаг. Бөөлжих, дотор муухайрахыг намдаана. Хавдрын эс өөрөө үхэхийг нэмэгдүүлдэг. Хавдрын, тэр дундаа арьс, цус, давсагны хавдрын, эсрэг үйлчлэлтэй. Ходоодны хавдрын эсийг устгадаг.

Цусны өөх тосыг бууруулж, исэлдэлтийн эсрэг үйлчлэл нь зүрх судасны эмгэгээс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй. Цусны судас өргөсгөж даралт бууруулдаг. Зүрхнээс шахах цусны хэмжээг нэмэгдүүлдэг. Зүрхний булчингийн үрэвсэл болон зүрх судасны дутагдлын шинж тэмдгүүдийг багасгадаг.

Элэгний үрэвслийн эсрэг үйлчлэлтэй. Элэг сорвижин хатуурахаас сэргийлдэг. Элэгний эмгэгийн үеийн хэвлий усжих, ходоод гэдэснээс цус алдахыг бууруулдаг. Элэгний үрэвсэл үүсгэгч янгийн эсрэг үйлчлэлтэй.

Жин бууруулж, хэвлийн тойргийг багасгадаг.

Бөөрний цусан хангамжийг нэмэгдүүлдэг. Шээсний шинжилгээний эмгэг өөрчлөлтийг, тухайлбал уурагаар шээхийг, бууруулдаг. Бөөрний дутагдлын үед, мөн шээсээр уураг алдаж байгаа хүмүүсийн бөөрийг халдвараас хамгаалдаг. Шээс хөөж, хаван буулгадаг. Чихрийн шижингээр бөөр гэмтэх үед тустай.

Уушгины дархлааг нэмэгдүүлэн амьсгалын үйл ажиллагааг дэмждэг тул гуурсан хоолойн багтраад тустай. Хамрын ханиад үүсгэгч янгийн эсрэг үйлчлэлтэй.

Харшлын шалтгаантай хамрын салстын үрэвслээс үүдсэн хамар битүүрэх, нус гоожих, нүд улайх, загатнах, найтаалгахыг намдаана.

Цусны цагаан эс үүсэхийг нэмэгдүүлдэг. Эмгэг төрүүлэгч нян ба ян устгахад оролцдог. Дархлал дэмжих үйлчлэлтэй.

Анхааруулга:

Дархлаа дэмждэг тул дархлалын тогтолцооны хямралаас үүдэлтэй чонон хөрвөс, үений хэрэх үрэвсэл зэрэг өвчнүүд, мөн дархлал дарангуйлах эмчилгээний үед хэрэглэхгүй.

Байгаа

Харьцуулах
SKU: 9801162 Ай: