Чонон хармагийн хатаасан жимс – жин 120 г

 20,400 / 120 г

Гарал үүсэл: Монгол

Хүргэлт: үнэгүй

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор хоногт 2 г буюу 1 цайны халбага хатаасан жимсийг 50-70 хэмийн халуун усанд дэвтээн цай болгож, бас шууд идэж хэрэглэнэ. Нэг хүний 60 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн 6 г. Нэг хүний 20 хоногийн эмчилгээ.

 

Үйлчлэлүүд:

Чонон хармаг чэсэнцэрийн овгийн Lycium ruthenicum зүйлийн цэцэгт ургамал. Энэ ургамлын жимсийг хатааж, халуун усанд хандлан цай болгож уухаас гадна дэвтээсэн жимсийг хоногт 6 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 14 хоног.

  • Шүвтэн хүчлийн солилцоог нэмэгдүүлж, насжилттай холбоотой өөрчлөлтүүдийг сааруулан хөгшрөлтийн эсрэг үйлчилдэг.
  • Эмгэг ургалтыг саатуулж, өөрчлөгдсөн эсүүдийн үхлийг нэмэгдүүлснээр хавдрын эсрэг үйлдэлтэй.
  • Элэгний өөхний дуслын хэмжээг багасгах, эдийн гэмтлийг саатуулах, цусанд элэгнээс чөлөөлөгдсөн исгэгүүдийг бууруулах замаар элэг хамгаалдаг.
  • Мэдрэлийн эсийн үхлийг бууруулах, гэмтлийн өөрчлөлтийг засварлах, ой тогтоолтыг нэмэгдүүлэх байдлаар мэдрэл хамгаалдаг.
  • Зүрхний үрэвсэлтэй эд эс болон үхжилтэй ширхэгийн хэмжээг бууруулан зүрх хамгаалдаг.
  • Дэлүү ба сэрээ булчирхайн эсийн үхлийг бууруулах, тэр дотроо дархлалын эсүүд устахаас сэргийлэх замаар цацрагаас хамгаалдаг.
  • Эсийн ба шингэний дархлал хариуцсан эсүүдийн ялгаран хөгжихийг дэмжих, гадны биетийг залгих болон хайлуулах үйл явцыг нэмэгдүүлэх, үрэвслийн эсрэг зохицуулах уурагуудын түвшинг өсгөн дархлал дэмжихээс гадна үрэвслийн эсрэг үйлчлэлтэй.
  • Өөх тосны исэлдэлтийг бууруулах, нүүрс усны хэмжээг нэмэгдүүлэх замаар ядаргаа тайлдаг.
  • Нойр булчирхайн өөх тос задладаг исгэгийг хориглон таргалалтын эсрэг, шижингийн эсрэг үйлчлэл үзүүлнэ.
  • А хэлбэрийн томуугийн янгийн эсрэг үйлдэл нь халдварлагдсан эсүүдийн амьдрах чадварыг нэмэгдүүлж илэрдэг.
  • Нарны хэт ягаан туяаны исэлдүүлэх үйлчлэлийг бууруулснаар арьсны нөсөөжилтийг багасган арьс цайруулдаг.

Анхааруулга:

Энэ овгийн бусад ургамалд харшилтай бол, мөн умайн булчин агшаах тул жирэмсэн үед хэрэглэхийг хориглоно.

Байгаа

Харьцуулах
SKU: 9801151 Ай: