Гарал үүсэл: Япон
Хүргэлт: үнэгүй
Хэрэглэх заавар:
Эрүүл амьдрах зорилгоор хоногт 1 г буюу 1 цайны халбага хэрэглэнэ. 1 г тутамдаа 10 тэрбум ашигтай нянтай. Нэг хүний 50 хоногийн хэрэглээ.
Эмчилгээний тун хоногийн 2 г. Нэг хүний 25 хоногийн эмчилгээ.
Хамгийн ашигтай доорх 10 зүйлийн гэдэсний нянг багтаасан:
Lactobacillus plantarum
Bifidobacterium breve
Bifidobacterium lactis
Lactobacillus paracasei
Lactobacillus rhamnosus
Lactobacillus casei
Lactobacillus acidophilus
Bifidobacterium longum
Lactobacillus reuteri
Lactobacillus helveticus
Нунтаг амьдас нь гэдэсний 12 төрлийн ашигтай нян орсон нийлмэл агууламжтай бодис бөгөөд ус орсон хүйтэн хоол ундтай хольж хэрэглэнэ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 28 хоног.
Дархлал суларсан үед, ялангуяа угжаар хооллодог нялхас, удаан хугацаагаар амихарга хэрэглэсэн үед, настай хүмүүс, ходоод гэдэсний өвчтэй болон сэтгэл санааны дарамттай хүмүүст дархлалын уураг ба эсийн түвшинг нэмэгдүүлж дархлал дэмжин үрэвсэл, халдвараас сэргийлдэг.
Амьдас, тэр дотроо Lactobacillus rhamnosus ба Bifidobacterium lactis эмгэг төрүүлэгч нян ба янгаар үүсгэгдсэн цочмог болон халдварт суулгалтыг эмчилж, бас сэргийлдэг.
Lactobacillus casei ходоодны үрэвсэл, шарх, өмөн үүсгэдэг Helicobacter pylori нянгийн эсрэг эмчилгээг дэмжиж, уг нянг биеэс зайлуулахад тусалдаг.
Амьдас бас бүдүүн гэдэсний бичил биетнүүдийн бүрдлийг эрүүлжүүлж, өмөн үүсгэгч хорт бодисуудын түвшинг бууруулснаар бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг.
Lactobacillus reuteri, Lactobacillus rhamnosus, Bifidobacterium breve, Bifidobacterium lactis, Lactobacillus casei зэрэг нянгууд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, өтгөнийг сийрэгжүүлэх замаар өтгөн хаталтыг эмчилж, бас сэргийлэхээс гадна хэвлийн өвдөлтийг багасгаж, ургацаг болон шамбарам үүсэхээс сэргийлдэг.
Гэдэсний хөндийг эмгэг төрүүлэгч нянгуудаас булаан эзэлж авсан амьдас дархлаа дэмжих, үрэвслийн эсрэг үйлдлээрээ арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа зэрэг харшлын эмгэгүүдийг анагаадаг. Хөхүүл ээжүүд амьдас хэрэглэснээр харшлын гаралтай хүүхдийн арьсны үрэвсэл, намарс, хоолны харшлаас сэргийлж чадна.
Бүдүүн гэдэсний халдвар ба харшлын шалтгаант үрэвсэлт өвчнүүдийг эмчилж, зовуурийг бууруулдаг.
Амьдас өдөр тутам хэрэглэхэд хоолноос өөх тос биед шимэгдэх үйл явц буурч, цусны ашигтай өөх тосны хэмжээ нэмэгдэн зүрхний шигдээс, судас хатуурах эрсдлийг багасгадаг.
Амаар болон үтрээгээр амьдас хэрэглэснээр үрэвсэл, амихарга, дааврын шалтгаантай шээс болон бэлгийн замын халдварын эрсдэл багасдаг.
Уушгины цулцангийн дархлааны залгигч эсүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлснээр, ялангуяа бие султай хүүхдүүдэд, чихний үрэвсэл, амьсгалын дайвар хөндийн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, хатгаанаас сэргийлдэг.
Сүүний чихрийг задлах исгэг ялгаруулснаар сүү таардаггүй хүмүүс сүүн бүтээгдэхүүн хэрэглэх үеийн гэдэс дүүрэлт, хэвлийн өвдөлт, суулгалтаас сэргийлж чадна.
Сэтгэл санаа засаж, ой тогтоолт сайжруулах төдийгүй сэтгэл гутрал ба санаа зоволтыг багасгадаг.