Исгэлүүр Т10 – 300 мг х 30 ширхэг

 21,400 / 30 ширхэг

Гарал үүсэл: Япон

Хүргэлт: үнэгүй

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор хоногт 200-300 мг буюу 1 ширхэгийг хоолтой хамт хэрэглэнэ. Нэг хүний 30 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн 600 мг. Нэг хүний 15 хоногийн эмчилгээ.

 

Үйлчлэлүүд:

Исгэлүүр Т10 хүний биед нийлэгжиж байдаг исэлдэлтийн эсрэг бодис бөгөөд нас ахих тусам хэмжээ нь багасдаг ба хоол тэжээлээр авдаг ч биеийн хэрэгцээг хангаж чаддаггүй. Зарим хүмүүст, тухайлбал зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй, хорт хавдартай бол, биед үргэлж дутагддаг. Эрүүл хүмүүс хоногт 300 мг хүртэл тунгаар хоолтой хамт, тэр дундаа шимэгдэлтийг нь нэмэгдүүлэн өөх тостой хоолтой хэрэглэвэл зохистой. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 15 хоног.

Хөгшрөлтийн эсрэг, исэлдэлтийн эсрэг үйлчлэлүүд нь аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үндэс болдог.

Зүрх судасны дутагдлын шалтгаант хөлийн болон уушгины хаванг багасган амьсгаадалтыг хөнгөлж, ачаалал даах чадварыг нэмэгдүүлдэг. Хамгийн багадаа 4 долоо хоног хэрэглэвэл цусны даралтыг бууруулдаг. Зүрхний шигдээсийн дараах эхний 3 хоног дотор хэрэглэж эхэлбэл уг өвчин дахих, үхлийн шалтгаан болох эрсдлийг бууруулдаг. Зүрх өвддөг хүмүүсийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлдэг. Зүрхний мэс заслын өмнө хэрэглэхэд хагалгааны дараа зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, хэм алдагдлыг бууруулдаг. Мөн цусанд нөж үүсэхээс сэргийлнэ.

Цусны өөх тос бууруулдаг эмийн гаж нөлөөгөөр исгэлүүр Т10 биед багасдаг тул нөхөж хэрэглэх шаардлагатай ба ингэвэл эмийн гаж нөлөө болох элэгний гэмтэл, булчингийн өвдөлтийг багасгадаг.

Чихрийн шижинтэй хүмүүст цусны даралтыг багасгах, зүрх судасны өвчний эрсдлийг бууруулах, цусны чихрийг буулгах дааврын мэдрэг чанарыг нэмэгдүүлэх үйлчлэлтэй.

Хавдрын эсрэг хувилахуйн эмчилгээнээс болж зүрх гэмтэхээс хамгаалдаг. Хавдрын ургалтыг саатуулахаас гадна дутагдалтай хүмүүст уушги, хөх, түрүү булчирхайн хавдраас сэргийлдэг.

Буйл улайх, өвдөх, хавдах, цус гарах үед хэрэглэвэл түргэн эдгээж, буйлны эдийн нөхөн төлжилтийг хурдасгадаг.

ДОХ-ын хам шинж ба хүний дархлал дутлын янтай хүмүүсийн дархлалын үйл ажиллагааг сайжруулдаг.

Эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг нэмэгдүүлж, үр тогтоох чадварыг сайжруулдаг. Эм бэлгийн өндгөн эсийг хамгаалж, үр тогтох магадлалыг нэмэгдүүлдэг.

Удаан хугацаагаар хэрэглэж чадвал толгойн өвдөлт, толгой таллан өвдөхөөс сэргийлж, тэдгээрийн үргэлжлэх хугацаа, давтамж, өвдөлтийн хүчийг бууруулдаг. Мөн мэдрэл зэхийлтийн эмгэгүүдэд тустай.

Арьсыг хэт ягаан туяанаас хамгаалж, үрчлээг багасгадаг.

Булчингийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлж, ядаргаа тайлдаг.

Гуурсан хоолой бөглөрөх уушгины архаг өвчнүүд, мөн багтраагийн үед амьсгалын үйл ажиллагааг дэмжиж, амьсгаадалтыг бууруулдаг.

Анхааруулга:

Цусны даралт буулгадаг тул даралт бууруулах эмтэй тохируулж хэрэглэнэ. Цус бүлэгнэлтийг сайжруулдаг тул бүлэн хайлуулах эмийн үйлчлэлийг сулруулдаг.

Байгаа

Харьцуулах
SKU: 9801155 Ай: