* Ангилагдаагүй
-
Нунтаг амьдас (probiotics) – жин 50 г
₮ 24,800 / 50 гНунтаг амьдас (probiotics) – жин 50 г
₮ 24,800 / 50 гГарал үүсэл: Япон
Хүргэлт: үнэгүй
Хэрэглэх заавар:
Эрүүл амьдрах зорилгоор хоногт 1 г буюу 1 цайны халбага хэрэглэнэ. 1 г тутамдаа 10 тэрбум ашигтай нянтай. Нэг хүний 50 хоногийн хэрэглээ.
Эмчилгээний тун хоногийн 2 г. Нэг хүний 25 хоногийн эмчилгээ.
Хамгийн ашигтай доорх 10 зүйлийн гэдэсний нянг багтаасан:
Lactobacillus plantarum
Bifidobacterium breve
Bifidobacterium lactis
Lactobacillus paracasei
Lactobacillus rhamnosus
Lactobacillus casei
Lactobacillus acidophilus
Bifidobacterium longum
Lactobacillus reuteri
Lactobacillus helveticus
Нунтаг амьдас нь гэдэсний 12 төрлийн ашигтай нян орсон нийлмэл агууламжтай бодис бөгөөд ус орсон хүйтэн хоол ундтай хольж хэрэглэнэ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 28 хоног.
Дархлал суларсан үед, ялангуяа угжаар хооллодог нялхас, удаан хугацаагаар амихарга хэрэглэсэн үед, настай хүмүүс, ходоод гэдэсний өвчтэй болон сэтгэл санааны дарамттай хүмүүст дархлалын уураг ба эсийн түвшинг нэмэгдүүлж дархлал дэмжин үрэвсэл, халдвараас сэргийлдэг.
Амьдас, тэр дотроо Lactobacillus rhamnosus ба Bifidobacterium lactis эмгэг төрүүлэгч нян ба янгаар үүсгэгдсэн цочмог болон халдварт суулгалтыг эмчилж, бас сэргийлдэг.
Lactobacillus casei ходоодны үрэвсэл, шарх, өмөн үүсгэдэг Helicobacter pylori нянгийн эсрэг эмчилгээг дэмжиж, уг нянг биеэс зайлуулахад тусалдаг.
Амьдас бас бүдүүн гэдэсний бичил биетнүүдийн бүрдлийг эрүүлжүүлж, өмөн үүсгэгч хорт бодисуудын түвшинг бууруулснаар бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг.
Lactobacillus reuteri, Lactobacillus rhamnosus, Bifidobacterium breve, Bifidobacterium lactis, Lactobacillus casei зэрэг нянгууд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, өтгөнийг сийрэгжүүлэх замаар өтгөн хаталтыг эмчилж, бас сэргийлэхээс гадна хэвлийн өвдөлтийг багасгаж, ургацаг болон шамбарам үүсэхээс сэргийлдэг.
Гэдэсний хөндийг эмгэг төрүүлэгч нянгуудаас булаан эзэлж авсан амьдас дархлаа дэмжих, үрэвслийн эсрэг үйлдлээрээ арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа зэрэг харшлын эмгэгүүдийг анагаадаг. Хөхүүл ээжүүд амьдас хэрэглэснээр харшлын гаралтай хүүхдийн арьсны үрэвсэл, намарс, хоолны харшлаас сэргийлж чадна.
Бүдүүн гэдэсний халдвар ба харшлын шалтгаант үрэвсэлт өвчнүүдийг эмчилж, зовуурийг бууруулдаг.
Амьдас өдөр тутам хэрэглэхэд хоолноос өөх тос биед шимэгдэх үйл явц буурч, цусны ашигтай өөх тосны хэмжээ нэмэгдэн зүрхний шигдээс, судас хатуурах эрсдлийг багасгадаг.
Амаар болон үтрээгээр амьдас хэрэглэснээр үрэвсэл, амихарга, дааврын шалтгаантай шээс болон бэлгийн замын халдварын эрсдэл багасдаг.
Уушгины цулцангийн дархлааны залгигч эсүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлснээр, ялангуяа бие султай хүүхдүүдэд, чихний үрэвсэл, амьсгалын дайвар хөндийн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, хатгаанаас сэргийлдэг.
Сүүний чихрийг задлах исгэг ялгаруулснаар сүү таардаггүй хүмүүс сүүн бүтээгдэхүүн хэрэглэх үеийн гэдэс дүүрэлт, хэвлийн өвдөлт, суулгалтаас сэргийлж чадна.
Сэтгэл санаа засаж, ой тогтоолт сайжруулах төдийгүй сэтгэл гутрал ба санаа зоволтыг багасгадаг.
Байгаа
Түргэн харах -
Сарьслаг монгол хунчрын хатааж хэрчсэн үндэс – жин 100 г
₮ 18,500 / 100 гСарьслаг монгол хунчрын хатааж хэрчсэн үндэс – жин 100 г
₮ 18,500 / 100 гГарал үүсэл: Монгол
Хүргэлт: үнэгүй
Хэрэглэх заавар:
Эрүүл амьдрах зорилгоор хоногт 10 г буюу 1.5 амны халбагаар хэрэглэнэ. Нэг хүний 10 хоногийн хэрэглээ.
Эмчилгээний тун хоногийн 20 г. Нэг хүний 5 хоногийн эмчилгээ.
Үйлчлэлүүд:
Сарьслаг монгол хунчир буурцагтан овгийн Astragalus membranaceus зүйлийн цэцэгт ургамал. Энэ ургамлын хатаасан үндсийг 30-аас дээш минут зөөлөн буцалган хандалж цай болгон ууна. Дахин хэрэглэж болно. Үлдсэн хатуу хэсгийг хаядаг. Хоногт 60 г хүртэл хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй. Эмчилгээний хамгийн бага хугацаа 14 хоног.
Үрэвсэл бууруулан бие махбодийг өвчин эмгэг болон элдэв дарамтаас хамгаалах хөгшрөлтийн эсрэг үйлчлэлтэй. Архаг ядаргааг багасгадаг. Бие, сэтгэцийн ачаалал даах чадварыг сайжруулдаг.
Төлжилт дарангуйлагдсан цус багадалтын үед цусны эсийн тоог өсгөж, үхэл бууруулдаг.
Хоёрдугаар хэв шинжийн буюу таргалалтаас үүдсэн чихрийн шижинтэй хүмүүст цусны чихрийн хэмжээг бууруулдаг. Чихэр бууруулдаг дааврын мэдрэг чанарыг нэмэгдүүлдэг.
Хавдрын эмчилгээг дэмжихээс гадна ядрах, хоолны дуршил багасахыг засдаг. Бөөлжих, дотор муухайрахыг намдаана. Хавдрын эс өөрөө үхэхийг нэмэгдүүлдэг. Хавдрын, тэр дундаа арьс, цус, давсагны хавдрын, эсрэг үйлчлэлтэй. Ходоодны хавдрын эсийг устгадаг.
Цусны өөх тосыг бууруулж, исэлдэлтийн эсрэг үйлчлэл нь зүрх судасны эмгэгээс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй. Цусны судас өргөсгөж даралт бууруулдаг. Зүрхнээс шахах цусны хэмжээг нэмэгдүүлдэг. Зүрхний булчингийн үрэвсэл болон зүрх судасны дутагдлын шинж тэмдгүүдийг багасгадаг.
Элэгний үрэвслийн эсрэг үйлчлэлтэй. Элэг сорвижин хатуурахаас сэргийлдэг. Элэгний эмгэгийн үеийн хэвлий усжих, ходоод гэдэснээс цус алдахыг бууруулдаг. Элэгний үрэвсэл үүсгэгч янгийн эсрэг үйлчлэлтэй.
Жин бууруулж, хэвлийн тойргийг багасгадаг.
Бөөрний цусан хангамжийг нэмэгдүүлдэг. Шээсний шинжилгээний эмгэг өөрчлөлтийг, тухайлбал уурагаар шээхийг, бууруулдаг. Бөөрний дутагдлын үед, мөн шээсээр уураг алдаж байгаа хүмүүсийн бөөрийг халдвараас хамгаалдаг. Шээс хөөж, хаван буулгадаг. Чихрийн шижингээр бөөр гэмтэх үед тустай.
Уушгины дархлааг нэмэгдүүлэн амьсгалын үйл ажиллагааг дэмждэг тул гуурсан хоолойн багтраад тустай. Хамрын ханиад үүсгэгч янгийн эсрэг үйлчлэлтэй.
Харшлын шалтгаантай хамрын салстын үрэвслээс үүдсэн хамар битүүрэх, нус гоожих, нүд улайх, загатнах, найтаалгахыг намдаана.
Цусны цагаан эс үүсэхийг нэмэгдүүлдэг. Эмгэг төрүүлэгч нян ба ян устгахад оролцдог. Дархлал дэмжих үйлчлэлтэй.
Анхааруулга:
Дархлаа дэмждэг тул дархлалын тогтолцооны хямралаас үүдэлтэй чонон хөрвөс, үений хэрэх үрэвсэл зэрэг өвчнүүд, мөн дархлал дарангуйлах эмчилгээний үед хэрэглэхгүй.
Байгаа
Түргэн харах -
Улаан махирсны хатаасан жимс – жин 80 г
₮ 18,900 / 80 гУлаан махирсны хатаасан жимс – жин 80 г
₮ 18,900 / 80 гГарал үүсэл: Хятад
Хүргэлт: үнэгүй
Хэрэглэх заавар:
Эрүүл амьдрах зорилгоор хоногт 5 г буюу 25 ширхэг хатаасан жимсийг 75-80 хэмийн халуун усанд дэвтээж хэрэглэнэ. Нэг хүний 16 хоногийн хэрэглээ.
Эмчилгээний тун хоногийн 15 г. Нэг хүний 6 хоногийн эмчилгээ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 14 хоног.
Үйлчлэлүүд:
Улаан махирс чэсэнцэрийн овгийн Lycium barbarum зүйлийн навчит ургамал. Энэ ургамлын жимсийг хатааж, халуун усанд хандлан цай болгож уухаас гадна дэвтээсэн жимсийг хоногт 15 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй.
- Исэлдэлтийн болон үрэвслийн эсрэг үйлдэл нь аливаа өвчнөөс сэргийлж эсийг хамгаалдаг.
- Ханиад томууны эсрэг дархлааг дэмжиж, томуугийн тарилгын үр дүнг нэмэгдүүлдэг.
- Хавдрын ургалтыг саатуулж, хавдрын эмчилгээний үр нөлөөг сайжруулна.
- Арьсыг хэт ягаан туяа болон хөгшрөлтөөс хамгаална.
- Чихрийн шижинтэй хүмүүст ашигтай өөх тосыг цусанд нэмэгдүүлдэг. Цусны чихрийг бууруулж, зохицуулах дааврын нийлэгжилтийг дэмждэг.
- Сэтгэл гутрал, санаа зоволтыг багасгадаг.
- Нойрны чанарыг сайжруулж, эрч хүч нэмэхээс гадна анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэн тайвшруулдаг.
- Архинаас болж элэг өөхлөхийг саатуулдаг.
- Илчлэг ба чихэр багатай атлаа амин чухал 8 шүвтэн хүчлийг бүгдийг нь агуулдаг учир уургийн хэрэгцээг бүрэн нөхөж жин хасахад тусалдаг.
- Үргүйдлийн эсрэг эр бэлгийн эсийн тоог нэмэгдүүлж, бэлгийн чадавхи ба дааврыг нэмэгдүүлдэг.
- Тарган, цусны даралт ихтэй хүмүүсийн цусны өөх тосыг бууруулж, зүрхний өвчнөөс хамгаална.
- Насжилттай холбоотой торлог бүрхүүл ба шар толбоны эмгэгээс сэргийлнэ.
Анхааруулга:
- Цус шингэлэх, чихрийн шижин эмчлэх, цусны даралт буулгах эм хэрэглэж байгаа бол зохицуулж хэрэглэнэ.
- Энэ овгийн бусад ургамалд харшилтай бол хэрэглэхийг хориглоно.
Байгаа
Түргэн харах -
Цагаан шиваантигийн хатаасан цэцэг – жин 45 г
₮ 18,500 / 45 гЦагаан шиваантигийн хатаасан цэцэг – жин 45 г
₮ 18,500 / 45 гГарал үүсэл: Герман
Хүргэлт: үнэгүй
Хэрэглэх заавар:
Эрүүл амьдрах зорилгоор хоногт 1 г буюу 3-5 ширхэг хатаасан цэцгийг 90-95 хэмийн аяга халуун усанд хандлаад ууна. Нэг хүний 45 хоногийн хэрэглээ.
Эмчилгээний тун хоногийн 3 г. Нэг хүний 15 хоногийн эмчилгээ.
Үйлчлэлүүд:
Шиваантиг нь голгэсэртэн овгийн Chrysanthemum morifolium олон наст ургамал юм. Энэ ургамлын цэцгийг хатааж, халуун усанд хандлан цай болгож, хоногт 5 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 49 хоног.
- Үрэвслийн эсрэг үйлдэл нь архаг хууч өвчнөөс сэргийлэх, хоолойн өвдөлтийг намдаах, халуун буулгаж биеийг хөргөх, нүд улайж хуурайшихыг намдаана.
- Исэлдэлтийн эсрэг үйлчлэл нь нүдний харааг сайжруулдаг.
- Хоргүйжүүлэх үйлчлэлтэй тул шарталтыг бууруулж, элэг хамгаалдаг.
- Амин дэм, эрдсээр баялаг тул ясны сийрэгжилт бууруулж, үүсэхээс сэргийлдэг.
- Хоолны дараа таргалахгүй байлгана.
- Чихрийн шижингээс сэргийлнэ.
- Тайвшруулах, нойрсуулах үйлдэл нь цусны даралт буулгаж, зүрх өвдөхийг намдаана.
- Дархлал дэмжих, халдварын эсрэг үйлчлэлтэй тул арьсны эмгэгт тустай.
- Толгойн өвдөлтийг намдаана.
Анхааруулга:
Энэ овгийн бусад ургамалд харшилтай бол хэрэглэхийг хориглоно.
Байгаа
Түргэн харах -
Чонон хармагийн хатаасан жимс – жин 120 г
₮ 20,400 / 120 гЧонон хармагийн хатаасан жимс – жин 120 г
₮ 20,400 / 120 гГарал үүсэл: Монгол
Хүргэлт: үнэгүй
Хэрэглэх заавар:
Эрүүл амьдрах зорилгоор хоногт 2 г буюу 1 цайны халбага хатаасан жимсийг 50-70 хэмийн халуун усанд дэвтээн цай болгож, бас шууд идэж хэрэглэнэ. Нэг хүний 60 хоногийн хэрэглээ.
Эмчилгээний тун хоногийн 6 г. Нэг хүний 20 хоногийн эмчилгээ.
Үйлчлэлүүд:
Чонон хармаг чэсэнцэрийн овгийн Lycium ruthenicum зүйлийн цэцэгт ургамал. Энэ ургамлын жимсийг хатааж, халуун усанд хандлан цай болгож уухаас гадна дэвтээсэн жимсийг хоногт 6 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 14 хоног.
- Шүвтэн хүчлийн солилцоог нэмэгдүүлж, насжилттай холбоотой өөрчлөлтүүдийг сааруулан хөгшрөлтийн эсрэг үйлчилдэг.
- Эмгэг ургалтыг саатуулж, өөрчлөгдсөн эсүүдийн үхлийг нэмэгдүүлснээр хавдрын эсрэг үйлдэлтэй.
- Элэгний өөхний дуслын хэмжээг багасгах, эдийн гэмтлийг саатуулах, цусанд элэгнээс чөлөөлөгдсөн исгэгүүдийг бууруулах замаар элэг хамгаалдаг.
- Мэдрэлийн эсийн үхлийг бууруулах, гэмтлийн өөрчлөлтийг засварлах, ой тогтоолтыг нэмэгдүүлэх байдлаар мэдрэл хамгаалдаг.
- Зүрхний үрэвсэлтэй эд эс болон үхжилтэй ширхэгийн хэмжээг бууруулан зүрх хамгаалдаг.
- Дэлүү ба сэрээ булчирхайн эсийн үхлийг бууруулах, тэр дотроо дархлалын эсүүд устахаас сэргийлэх замаар цацрагаас хамгаалдаг.
- Эсийн ба шингэний дархлал хариуцсан эсүүдийн ялгаран хөгжихийг дэмжих, гадны биетийг залгих болон хайлуулах үйл явцыг нэмэгдүүлэх, үрэвслийн эсрэг зохицуулах уурагуудын түвшинг өсгөн дархлал дэмжихээс гадна үрэвслийн эсрэг үйлчлэлтэй.
- Өөх тосны исэлдэлтийг бууруулах, нүүрс усны хэмжээг нэмэгдүүлэх замаар ядаргаа тайлдаг.
- Нойр булчирхайн өөх тос задладаг исгэгийг хориглон таргалалтын эсрэг, шижингийн эсрэг үйлчлэл үзүүлнэ.
- А хэлбэрийн томуугийн янгийн эсрэг үйлдэл нь халдварлагдсан эсүүдийн амьдрах чадварыг нэмэгдүүлж илэрдэг.
- Нарны хэт ягаан туяаны исэлдүүлэх үйлчлэлийг бууруулснаар арьсны нөсөөжилтийг багасган арьс цайруулдаг.
Анхааруулга:
Энэ овгийн бусад ургамалд харшилтай бол, мөн умайн булчин агшаах тул жирэмсэн үед хэрэглэхийг хориглоно.
Байгаа
Түргэн харах -
Эмийн балжингаравын хатаасан цэцэг – жин 30 г
₮ 19,800 / 30 гЭмийн балжингаравын хатаасан цэцэг – жин 30 г
₮ 19,800 / 30 гГарал үүсэл: Герман
Хүргэлт: үнэгүй
Хэрэглэх заавар:
Эрүүл амьдрах зорилгоор хоногт 1-2 г буюу 2 цайны халбага хатаасан цэцгийг халуун усанд дэвтээж хэрэглэнэ. Нэг хүний 30 хоногийн хэрэглээ.
Эмчилгээний тун хоногийн 6 г. Нэг хүний 5 хоногийн эмчилгээ.
Үйлчлэлүүд:
Эмийн балжингарав голгэсэртэн овгийн Matricaria chamomilla зүйлийн нэг наст ургамал. Энэ ургамлын цэцгийг хатааж, халуун усанд хандлан цай болгож уух ба хоногт 15 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 14 хоног.
Төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлж, таталтын эсрэг, тайвшруулах, нойрсуулах үйлдэл үзүүлдэг.
Энэ ургамлын тос үрэвсэл намдааж, халуун бууруулдаг.
Эрүүл эсийг орхин хавдрын эсийг сонгомлоор үхүүлэх хавдрын эсрэг үйлдэлтэй.
Халуун уур нь хамрын ханиад буюу шуухинаагийн шинж тэмдгийг багасгахад тустай.
Эрэгтэйчүүд зүрхний шигдээсээр үхэх эрсдлийг бууруулдаг.
Хүүхдийн гэдэсний өвдөлтийг намдааж, суулгалтыг зогсооно.
Харшлын шалтгаантай арьсны намарс өвчний эсрэг үйлчлэлтэй.
Гэдэс дүүрэх, шархлах, цочрох болон хэвлийгээр өвдөхөд тустай.
Шамбарам, түүнтэй хавсарсан үрэвслийг намдаана.
Бөөр, шээсний замын нянгийн эсрэг үйлчлэлтэй.
Зүрх агших үеийн цусны даралтыг бууруулж, шээсний гарцыг нэмэгдүүлдэг.
Ходоод, гэдэсний замын үрэвсэлт өвчнүүдэд тустай төдийгүй ходоодны шарх үүсгэдэг Helicobacter pylori нянг дарангуйлдаг.
Арьсны бага зэргийн цочрол, улайлт, наранд түлэгдэлт, тууралтыг намдаана.
Эм бэлгийн дааврыг дарангуйлж, ясны үүдэл эсийн ялгаран хөгжихийг дэмжсэнээр настай хүмүүст яс хэврэгших, сийрэгжихээс сэргийлнэ.
Цусны чихрийг бууруулж, элгэнд хуримтлагдахыг нэмэгдүүлснээр чихрийн шижинд тустай.
Эмийн балжингаравын хандаар угаахад үтрээний, ялангуяа цэвэршилтийн үеийн үрэвсэл намддаг.
Шарх хатаах, хөрсжүүлэх, халдвараас хамгаалах үйлдэлтэй.
Анхааруулга:
Цус шингэлэх эмийн үйлчлэлийг нэмэгдүүлдэг тул тохируулж хэрэглэнэ. Энэ овогт багтах бусад ургамалд харшилтай бол хориглоно.
Байгаа
Түргэн харах -
Эмийн модсын хэрчиж хатаасан иш – жин 50 г
₮ 25,000 / 50 гЭмийн модсын хэрчиж хатаасан иш – жин 50 г
₮ 25,000 / 50 гГарал үүсэл: Хятад
Хүргэлт: үнэгүй
Хэрэглэх заавар:
Эрүүл амьдрах зорилгоор хоногт 2-3 г буюу 1 цайны халбага хатаасан ишийг 250 мл усанд 30-60 минут зөөлөн буцалгаж хэрэглэнэ. Нэг хүний 25 хоногийн хэрэглээ.
Эмчилгээний тун хоногийн 6 г. Нэг хүний 8-9 хоногийн эмчилгээ.
Үйлчлэлүүд:
Эмийн модос цэгрэмтэн овгийн Dendrobium officinale зүйлийн ургамал. Энэ ургамлын хатаасан ишийг хандалж цай болгон уух, зажилж эсвэл шөлтэй хоолонд хийж идэх зэргээр хоногт 12 г хүртэл хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 21 хоног.
Цусны даралт буулгахаас гадна чихрийн шижингээр зүрх томрохоос сэргийлдэг.
Гуурсан хоолойг тэлэн сэрвэгнэх мэдрэмжийг бууруулснаар ханиалгалтаас сэргийлдэг.
Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчнүүдийн үед үрэвслийг намдаан ашигтай нянгуудыг тэнцвэржүүлээд зогсохгүй хортой бодисууд биед шимэгдэхээс хамгаалдаг. Гэдсэнд байгаа эмгэг төрүүлэгчдийг бууруулдаг. Ходоодны өвдөлт, үрэвсэл, шарханд тустай.
Эрч хүч нэмэн ядаргаа тайлах үйлчлэлтэй төдийгүй бэлгийн сулралд эерэг нөлөөтэй.
Шүлсний булчирхайн үрэвслийн шалтгаанаар ам хатах, цангахыг бууруулна.
Дархлал дэмжиж, үрэвслийн эсрэг үйлчилснээр харшлын шалтгаантай арьсны үрэвслүүдэд тустай. Улайлт, хаталтыг багасган исэлдэлтийг бууруулж наранд арьс хөгшрөхөөс сэргийлдэг.
Эсийн ялгаран хөгжих болон судас үүсэхийг дэмжин шархны эдгэрэлтийг хурдасгадаг. Мөн өвдөлт намдааж, бага зэргийг халууныг буулгана.
Хавдрын эсрэг үйлчлэл нь хавдрын эсийг үхүүлэх, ялгаран хөгжихийг нь саатуулах, үсэрхийлэхийг зогсоох замаар илэрдэг.
Биед, ялангуяа элгэнд, өөх хуримтлагдахаас сэргийлж таргалалтаас хамгаалдаг.
Дааврын хямралын шалтгаанаар яс сийрэгжихийг багасгана.
Архины шалтгаант элэгний гэмтлээс сэргийлэх, бөөр хамгаалах үйлдэлтэй.
Тамхины шалтгаантай салстын хэт шүүрлийг бууруулах замаар уушги хамгаалдаг.
Элгэнд чихэр хуримтлагдахыг дэмжин цусанд орох, шинээр үүсэхийг нь дарангуйлах, эдэд шингэхийг тарган хүмүүст ч нэмэгдүүлэх замаар чихрийн шижинтэй хүмүүст цусны чихрийг бууруулдаг.
Анхааруулга:
Цусны даралт буулгах эм ууж байгаа бол тохируулж хэрэглэнэ. Унаж татдаг хүмүүст таталтын эсрэг эмийн үйлчлэлийг бууруулж, таталтыг нэмэгдүүлэх хандлагатай тул хориглоно.
Байгаа
Түргэн харах