Бэлгийн сулрал

  • Улаан махирсны хатаасан жимс - жин 80 г

    Улаан махирсны хатаасан жимс – жин 80 г

     18,900 / 80 г

    Улаан махирсны хатаасан жимс – жин 80 г

     18,900 / 80 г

    Гарал үүсэл: Хятад

    Хүргэлт: үнэгүй

    Хэрэглэх заавар:

    Эрүүл амьдрах зорилгоор хоногт 5 г буюу 25 ширхэг хатаасан жимсийг 75-80 хэмийн халуун усанд дэвтээж хэрэглэнэ. Нэг хүний 16 хоногийн хэрэглээ.

    Эмчилгээний тун хоногийн 15 г. Нэг хүний 6 хоногийн эмчилгээ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 14 хоног.

     

    Үйлчлэлүүд:

    Улаан махирс чэсэнцэрийн овгийн Lycium barbarum зүйлийн навчит ургамал. Энэ ургамлын жимсийг хатааж, халуун усанд хандлан цай болгож уухаас гадна дэвтээсэн жимсийг хоногт 15 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй.

    • Исэлдэлтийн болон үрэвслийн эсрэг үйлдэл нь аливаа өвчнөөс сэргийлж эсийг хамгаалдаг.
    • Ханиад томууны эсрэг дархлааг дэмжиж, томуугийн тарилгын үр дүнг нэмэгдүүлдэг.
    • Хавдрын ургалтыг саатуулж, хавдрын эмчилгээний үр нөлөөг сайжруулна.
    • Арьсыг хэт ягаан туяа болон хөгшрөлтөөс хамгаална.
    • Чихрийн шижинтэй хүмүүст ашигтай өөх тосыг цусанд нэмэгдүүлдэг. Цусны чихрийг бууруулж, зохицуулах дааврын нийлэгжилтийг дэмждэг.
    • Сэтгэл гутрал, санаа зоволтыг багасгадаг.
    • Нойрны чанарыг сайжруулж, эрч хүч нэмэхээс гадна анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэн тайвшруулдаг.
    • Архинаас болж элэг өөхлөхийг саатуулдаг.
    • Илчлэг ба чихэр багатай атлаа амин чухал 8 шүвтэн хүчлийг бүгдийг нь агуулдаг учир уургийн хэрэгцээг бүрэн нөхөж жин хасахад тусалдаг.
    • Үргүйдлийн эсрэг эр бэлгийн эсийн тоог нэмэгдүүлж, бэлгийн чадавхи ба дааврыг нэмэгдүүлдэг.
    • Тарган, цусны даралт ихтэй хүмүүсийн цусны өөх тосыг бууруулж, зүрхний өвчнөөс хамгаална.
    • Насжилттай холбоотой торлог бүрхүүл ба шар толбоны эмгэгээс сэргийлнэ.

    Анхааруулга:

    • Цус шингэлэх, чихрийн шижин эмчлэх, цусны даралт буулгах эм хэрэглэж байгаа бол зохицуулж хэрэглэнэ.
    • Энэ овгийн бусад ургамалд харшилтай бол хэрэглэхийг хориглоно.

    Байгаа

    Хэтэвчинд 2%-ийн урамшуулал

    Түргэн харах
  • Эмийн модсын хэрчиж хатаасан иш - жин 50 г

    Эмийн модсын хэрчиж хатаасан иш – жин 50 г

     25,000 / 50 г

    Эмийн модсын хэрчиж хатаасан иш – жин 50 г

     25,000 / 50 г

    Гарал үүсэл: Хятад

    Хүргэлт: үнэгүй

    Хэрэглэх заавар:

    Эрүүл амьдрах зорилгоор хоногт 2-3 г буюу 1 цайны халбага хатаасан ишийг 250 мл усанд 30-60 минут зөөлөн буцалгаж хэрэглэнэ. Нэг хүний 25 хоногийн хэрэглээ.

    Эмчилгээний тун хоногийн  6 г. Нэг хүний 8-9 хоногийн эмчилгээ.

     

    Үйлчлэлүүд:

    Эмийн модос цэгрэмтэн овгийн Dendrobium officinale зүйлийн ургамал. Энэ ургамлын хатаасан ишийг хандалж цай болгон уух, зажилж эсвэл шөлтэй хоолонд хийж идэх зэргээр хоногт 12 г хүртэл хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 21 хоног.

    Цусны даралт буулгахаас гадна чихрийн шижингээр зүрх томрохоос сэргийлдэг.

    Гуурсан хоолойг тэлэн сэрвэгнэх мэдрэмжийг бууруулснаар ханиалгалтаас сэргийлдэг.

    Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчнүүдийн үед үрэвслийг намдаан ашигтай нянгуудыг тэнцвэржүүлээд зогсохгүй хортой бодисууд биед шимэгдэхээс хамгаалдаг. Гэдсэнд байгаа эмгэг төрүүлэгчдийг бууруулдаг. Ходоодны өвдөлт, үрэвсэл, шарханд тустай.

    Эрч хүч нэмэн ядаргаа тайлах үйлчлэлтэй төдийгүй бэлгийн сулралд эерэг нөлөөтэй.

    Шүлсний булчирхайн үрэвслийн шалтгаанаар ам хатах, цангахыг бууруулна.

    Дархлал дэмжиж, үрэвслийн эсрэг үйлчилснээр харшлын шалтгаантай арьсны үрэвслүүдэд тустай. Улайлт, хаталтыг багасган исэлдэлтийг бууруулж наранд арьс хөгшрөхөөс сэргийлдэг.

    Эсийн ялгаран хөгжих болон судас үүсэхийг дэмжин шархны эдгэрэлтийг хурдасгадаг. Мөн өвдөлт намдааж, бага зэргийг халууныг буулгана.

    Хавдрын эсрэг үйлчлэл нь хавдрын эсийг үхүүлэх, ялгаран хөгжихийг нь саатуулах, үсэрхийлэхийг зогсоох замаар илэрдэг.

    Биед, ялангуяа элгэнд, өөх хуримтлагдахаас сэргийлж таргалалтаас хамгаалдаг.

    Дааврын хямралын шалтгаанаар яс сийрэгжихийг багасгана.

    Архины шалтгаант элэгний гэмтлээс сэргийлэх, бөөр хамгаалах үйлдэлтэй.

    Тамхины шалтгаантай салстын хэт шүүрлийг бууруулах замаар уушги хамгаалдаг.

    Элгэнд чихэр хуримтлагдахыг дэмжин цусанд орох, шинээр үүсэхийг нь дарангуйлах, эдэд шингэхийг тарган хүмүүст ч нэмэгдүүлэх замаар чихрийн шижинтэй хүмүүст цусны чихрийг бууруулдаг.

    Анхааруулга:

    Цусны даралт буулгах эм ууж байгаа бол тохируулж хэрэглэнэ. Унаж татдаг хүмүүст таталтын эсрэг эмийн үйлчлэлийг бууруулж, таталтыг нэмэгдүүлэх хандлагатай тул хориглоно.

    Байгаа

    Хэтэвчинд 2%-ийн урамшуулал

    Түргэн харах