Бүртгүүлэх
Хамтарч ажиллах хөтөлбөрт энд нэгдээрэй:
Та манай дэлгүүрийн барааг цахим орчинд, тухайлбал, Нүүрном эсвэл өөрийн бичвэрт хуваалцан орлого олох боломжтой. Таны тавьсан холбоос дээр хүмүүс дарж, худалдан авалт хийх болгонд та хувь хүртэнэ гэсэн үг.
Эхлээд “Бүртгүүлэх” хэсэгт цахим шуудангийн хаяг ба нэвтрэх үгээ бичээд доор нь байгаа “Бүртгүүлэх” гэсэн ногоон товчлуурыг дарна.
Дэлгэцийн зураг 1

Дэлгэцийн зураг 2

Одоо “Нэвтрэх” хэсэгт цахим шуудангийн хаяг ба нэвтрэх үгээ дахин бичээд “Нэвтрэх” гэсэн ногоон товчлуурыг дарж орно.
Дэлгэцийн зураг 3

Дэлгэцийн зураг 4

Доош гүйлгээд “Хуулах” гэсэн ногоон товчлуурын доор ?affiliate=12 гэсэнтэй төстэй хэсгийг хуулж авна, тоо нь л өөр, таных магадгүй ?affiliate=13 ч байж магадгүй.
Дэлгэцийн зураг 5

Одоо манай дэлгүүрийн аль ч хуудас руу ороод тэр хуудасны хаягийн яг ард нь хуулсан хэсгээ буулгаж залгана.
Дэлгэцийн зураг 6

Дэлгэцийн зураг 7

Өөрчилсөн хаягаа хуулж аваад Нүүрномын шинэ өлгөц нээгээд хуулснаа буулгаад өлгөхөөр илгээнэ.
Дэлгэцийн зураг 8
